"ДРИЙМ КЭСТЛ" ХХК  нь мэргэжлийн болон инженер  техникийн  туршлагатай боловсон  хүчинтэй  чадварлаг хамт олон бөгөөд манай компанийн гол бодлого нь 100 хувь монгол ажилчид, өрсөлдөхүйц цалин, эрүүл аюулгүй орчинд ажиллах амрах нөхцөл, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахих юм. Манай компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангахын тулд Монгол Улсын хууль, тогтоомж, стандартыг сахин мөрдөж эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар хичээн ажиллаж байна.